Монгол улс мандан бадраг : Зүүдний тайлал

Зүүдний тайлал

Гахайн мах
Зүүдэндээ гахайн мах идэж байвал нилээн ноцтой таагүй явдал тохиолдох бөгөөд та гахайн махыг идээгүй зүгээр л харж байх нь саад бэрхшээлийг амжилттай даван туулж чадна гэдгийг илэрхийлнэ.


Архи

Архинд согтуурч байна гэж зүүдэлвэл та удахгүй найз нөхдийнхөө хүрээнд цагийг хөгжөөн шуугиантай өнгөрөөх бололтой. Энэ зүүд нь эргэлзээтэй зүйлд цаг, хүчээ дэмий үрэхийг харуулдаг.

Мал сүрэг


Тарган цатгалан мал сүрэг ногоон талдаа бэлчээрлэн явна -амьдралын ханьтайгаа алтан нарны ивээлд жарган, амьдрал өсөж дэвжинэ. Харин тарга тэвээр сайн аваагүй, өнгө зүс муутай мал зүүдэлвэл та хүчээ зориулвал зохих зүйлдээ биш харин өөр зүйлд чиглүүлсэн тул амьдралынхаа турш хүнд ачаалалтай ажиллах ба ажилдаа хэзээ ч дур сонирхолтой болохгүй юм байна. Ийм зүүдний дараа өөрийн хандлага, зуршлаа өөрчлөхийг бодоорой. Мал уруудаж байна - албан ажлаа унагахгүйн тулд бүх хүчээ шавхан ажиллах болно. Саалийн цагаар үхэр сүрэг харвал хүн бүрийн хүрэхийг хүсдэг өрсөлдөөнтэй байр суурийг эзэлж, баяр жаргал амсана. Залуу эмэгтэй хүний хувьд энэ зүүд нь тэр зөв сонголт хийх ба хайр дурлалын хувьд түүнд шаналан зовох зүйл гарахгүйг харуулжээ.
Сүү сайтай үнээ сааж байгаагаар зүүдлэх -таныг агуу их амжилт хүлээж байна. Эхийгээ хөхөж байгаа тугал зүүдэлвэл та амрагаа бараг алдахын даваан дээр байна, учир нь та түүнийг хайрлаж явдгаа харуулж чадаагүй ажээ. Ажил хэргээ зүй ёсоор анхаараагүйгээс алдаж болзошгүй. Зүүдэндээ олон тугал харвал хүмүүс таныг хайрлан хүндэтгэх ба үнэнч хүний зүрх сэтгэлийг эзэмдэх болно. Арилжаа наймаа эрхлэгчийн хувьд энэ зүүд нь ашиг орлого их байхыг, дурлалт хүмүүсийн хувьд энэ зүүд нь тэдний харилцаа холбоо сайн байхыг харуулдаг. Хэрвээ тугалны өнгө зүс тааруухан байвал сайн зүйлийг горьдох хэрэггүй л болов уу. Олж авахыг бодсон, хүссэн, эрмэлзсэн зүйлдээ хүрэхэд маш хэиүү. Урт эвэртэй, хар зүсмийн, өнгө зүс тааруухан ллал харах - танд дайснууд байгааг илэрхийлжээ.

Үүл

Нүүгэлтсэн хар үүлс харагдах- ажил хэрэгт саад гарч бүтэлгүйтэхийн шинж. Хэрвээ бороо орж байвал таагүй зүйл тохиолдоно, өвчин тусна. Нарны туяанд гялалзсан тод үүл харагдвал сэтгэл санааг түгшээсэн урт хугацааны дараа таныг амжилт хүлээж байгаад итгэж болно. Одод гэрэлтэн харагдах тунгалаг үүлс харагдавл баяр баясгалан түрхэн зуур болоод өнгөрч, ажил хэрэгтээ өчүүхэн л амжилт олох юм байна.

Ноомой, хүлцэнгүй байдал

Аливаа зүйлд номхон хүлцэнгүй хандаж байна, өөрийгөө дорд үзэгдэж байна гэж зүүдэлвэл бодит байдалд та санаа оноог нь сонсдог, хүндэлдэг хүмүүсийнхээ өмнө хийсэн бүтээснээрээ гайхуулаад байх зүйлгүй л байна. Санхүүгийн талд ч гялайж, гялтайгаад байх юм алга.



Амттан
Амттан зүүдэлвэл таныг маш зальтай хүн хуурч мэхэлнэ. Амттан идэж байна гэж ззүдэлвэл үнэнч шударга найз нөхөрлөлийг илэрхийлнэ. Залуу эмэгтэйн хувьд амттан жигнэж байна гэж зүүдэлвэл түүнийг бусдыг хууран мэхлэх гэсэн оролдлого нь үл бүтнэ.


Дурласан хүн


Өөрийгөө дурлачихаж хэмээн зүүдэлвэл амин хувиа бодсон хүслээс үүдэлтэй хэрүүл маргаан гарч болзошгүйг сэрэмжлүүлж байна. Залуу эмэгтэйн хувьд энэ зүүд нь тэр хэн нэгэнтэй далдуур нууцаар уулзалдахыг, гэхдээ эцэст нь өндөр ёс суртахуунтай, түвшин хүнийг сонгож авахыг харуулж байна. Нөхөрт гарсан эмэгтэйн хувьд ийм зүүд нь түүний сэтгэл дундуур байдгийг, нөхрөөсөө өөр хүнээс таашаал авах хүсэлтэйг харуулдаг. Өөр бусад хүмүүсийн дурлалцсан байхыг харвал таныг ёс суртхуунаа түр ллартахыг ятгах болно. Амьтан жигүүртэн ийм байдалд байхыг харвал жигшүүртэй байдлаар таашаал авах сонирхол төрнө

Алт, мөнгөн эдлэл

Хэмхэрч, хугарсан алт мөнгөн эдлэл зүүдлэх – хүссэн зорилгодоо хүрээд маш их сэтгэлээр унах болно. Энэ зүүд нь үнэнч нөхөд удахгүй танаас урваж, ажил хэрэг зөвхөн таны мөрөн дээр л тохогдоно гэдгийг хэлжээ.

Зовлон, бэрхшээл

Өөртөө зовлон тохиолдлоо гэж зүүдэлвэл азгүй явдал хүлээж байна, нилээн урт хугацаанд байдал сайнгүй байхын дохио. Бусад хүмүүс зовлонд учирчээ энэ нь нөхцөл байдал бүрхэг байхыг, өвчин тусч байна гэж зүүдэлвэл бодит байдал дээр бодож санасныгаа амжилттай хэрэгжүүлэхийн төлөө маш их хөдөлмөрлөх хэрэгтэйг харуулна. Хуучны хүмүүс ийм зүүдийг маш их амжилт олж, хөгжин цэцэглэхийн тэмдэг гэдэг ч ийм тайлбарыг би зөв биш гэж үздэг.
Хүнд гадаад ба дотоод гэсэн хоёр хүч үйлчилдэг. Эдгээр нь бие биеэсээ хол орших хоёр хүрээнээс гарч ирдэг ба тэдгээрт хүниймэлрэмж нөлөөллөг ба оюун ухаан бол зүүлний агуулгад эсрэг нөлөөтэй. Хэрвээ энэ хоёр хүчний зохицол нийцтэй байгаа бол зүүдний оюун ухааны оролцоотои дүрслэл нь энэ зүүдийг зүүдэлж байгаа хүний амьдралд биелэл болж байгаа зүйлийг харах ёстой шүү дээ. Биеийн тааламжтай мэдрэмж оюун санааны зовлонг бий болгодог. Биеийн тэргүүлэх үүрэг нь хүний оюун санаатай нэгдэж байдаг. Зовох нь санаа сэтгэл баясахыг, жаргах нь гаслан шаналалд хүргэдэг. Оюун санааг тамлагч зүүдэнд орж ирж байвал үнэхээрийн их амжидтанд хүрэхийн дохио.

Аборт

Эмэгтэй хүн өөртөө аборт хийлгэхийг зөвшөөрч байна хэмээн зүүдэлвэл өөртөө таагүй байдлыг л авчирах зүйлийг хийх бололтой.
Хэрвээ эмч хүн ийм мэс ажилбар хийж байна гэж зүүдэлвэл мэргэжлийнхээ үүргийг тоомсорлохгүй байхыг харуулна.

Амжилт
Нэгэн ажлын эхлэлээ амжилттай тавьж байна гэж зүүдэлвэл албан тушаалын шатаар хурдан ахиж, хайр дурлалын тал дээр зөв сонголт хийнэ.
Өөр бусдыг амжилт гаргаж байна – хувь тавилан танд сайн найз нөхдийг харамгүй заяажээ.

Амь орох
Амьдралд дахин эргэн ирж байна гэж зүүдэлвэл маш хүнд хохирлыг даван туулж, алдсанаасаа ч ихийг эргүүлэн олж, аз жаргалыг дахин амсана. Өөр хүнд амьдралыг нь дахин эргүүлэн өгч байна гэж зүүдэлвэл өөрийг чинь сайн тийш нь залах, баяр баясал авчрах шинэ нөхөрлөл тогтоох юм байна.

Амьсгал
Цэвэр амьсгалтай хүнд ойрхон очиж байгаагаар зүүдэлвэл таны байр байдал бусдад сайшаагдан, бизнесийн ажиллагаа танд ашигтайгаар дуусна. Хэрвээ эрүүл бус амьсгалтай байвал өвчин болоод дайснуудын хорт ажиллагааг илтгэнэ.
Амьсгаадах – найдаж байсан зүйлдээ азгүйтнэ.


Араг яс

Араг яс зүүдлэх нь өвчин, хэрүүл маргаан, гарз хохирол хүлээж байгааг, дайсагнагч тал танд бүхий л талаар хор уршиг хүргэхийг харуулдаг. Өөрийгөө араг яс болчихож гэж зүүдлэх нь дэмий зүйлээр хөөцөлдөхийг харуулж байгаа ба үүний дараа өөрийн төсөөллөө зөв хэлбэржүүлэх хэрэгтэйг анхааруулжээ.
Зүүдэнд таны өмнө араг яс гараад ирчихэж – ямар нэгэн аймшигтай зүйл таныг хүлээж байна, та тайван байж түүнийг арилгах хэрэгтэй.

Архидалт

Хэрвээ эмэгтэй хүн архидалт болж байгааг зүүдэлвэл тухайн үедээ цэнгэлтэй, баясгалантай байх ч нэр төрийг нь гутааж болох үйл явдалд татагдан оролцоно. Хэрвээ тэр зүүдэндээ хичнээн хичээгээд ч цэвэр уснаас ууж чадахгүй байвал тэр сонирхлыг нь маш их татаж байгаа ажил хэргээсээ ямар ч сайн зүйлийг олж авч чадахгүй.

Асуулт

Оршин байхын талаар асуулт асууж байна гэж зүүдлэх нь хайрлаж хүндэтгэдэг хүмүүсийнхээ дундаас үнэнч биш байдлыг олж харна. Зүүдэндээ асуулт асууж байгаа нь таны үнэнийг итгэлтэйгээр хамгаалан амжилтанд хүрэхийн илэрхийлэл.

Атаархал

Зүүдэндээ бусдад атаархаж байвал та өөрийн сэрэмж анхааралтай байдал, сайн санаагаараа олон шинэ найз нөхөдтэй болж чадна. Хэрвээ зүүдэнд хүн танд атаархаж байвал бодит байдал дээр найз нөхөдтэйгээ учраа олохгүй байж, асуудал бэрхшээлдээ дэндүү эмзэг хандах юм байна.

Ац

Зүүдэнд ац харагдвал илүү их хувь , ашиг хүртэхийн тулд биеийн болоод оюун санааны ихээхэн хүчин чармайлт гаргах бололтой. Нэгэн хүн гартаа ац бариад тань руу дайрч байгаагаар зүүдлэгдвэл таныг ямар ч эргэлзээгүйгээр хорлох хувийн өстэй хүн байна гэдгийг харуулж байна.

Ашиг орлого
Ашиг орлогын тухай зүүд нь таньд жинхэнэ амжилт ирнэ гэдгийн баталгаа болдог.

Аялал

Аялж байна гэсэн зүүд нь ажил хэрэгт ч тэр, хувийн амьдралд ч тэр аз, амжилт өөрийг чинь орхихгүй гэдгийг илэрхийлдэг. Таньж мэдэхгүй уйтгартай газраар аялж байна гэж зүүдлэх нь хүнд өвчин тусах болон аюул тохиолдож магадгүйн дохио. Хэрвээ та нүцгэн өвс ногоогүй хадыг давж байвал амжилт гаргах ч түүний дараагаас гарз хохирол учирч урам хугарна. Хэрвээ уул, толгод ногоон өвс ургамлаар дүүрэн байвал таныг аз жаргал, сайн сайхан бүхэн хүлээж байна. Хэрвээ та ганцаараа машинаар аялж байвал удахгүй болох аялал чинь тийм ч тайван биш байх юм байна.
Хүн дүүрэн машинаар аялж байвал сонирхолтой адал явдал хүлээж байгаа ба шинэ хүмүүстэй танилцана. Найз нөхөдтэйгээ хамт аялалаар явах гэж баяртайгаар бэлдэж байвал энэ зүүд нь амьдралд таатай эргэлт болохыг зөгнөнө. Хэрвээ зүүдэнд найз нар чинь танаас гунигтайгаар холдон явж байвал бодит байдалд тэднээсээ удаан хугацаагаар салах бололтой. Хүнд хэцүү байх болов уу, удаан үргэлжлэх байх гэсэн аялалаас гэнэт түргэн эргэж ирж байна гэж зүүдэлвэл нилээн том ажлыг амжилттай хийж гүйцэтгэж чадна.

Аянга

Зүүдэндээ аянгын дуу сонсвол ажил муу тал руугаа хазайна. Аянгын дуу тасралтгүй үргэлжилж байвал удахгүй зовлон бэрхшээл тохиолдож, сэтгэл зовоох асуудал үүсэхийн шинж. Аянга хүчтэй бууж байвал маш их гарз хохирол тохиох ба сэтгэл гонсойх зүйл гарна.

Баг
Зүүдэндээ өөрийгөө баг зүүсэн байхыг харвал түр зуурын хүндрэл гарна: хайртай, хүндэлдэг хүндээ хандах хандлага түүнийг татах бус түлхэж, түүнд туслах гэсэн чармайлтыг тэр ойлгохгүй байна. Гэхдээ та энэ байдлыг зүй ёсоор давж, өөртөө ашигтайгаар эргүүлж чадах юм байна. Бусад хүмүүсийг багтайгаар зүүдэлвэл та хуурмаг зан болоод атаархалтай тэмцэлдэнэ гэсэн үг. Зүүдэндээ баг харах нь нэгэн хүн танд үнэнч биш байснаас та ажил үйлсдээ хохирол амсч магад. Залуу эмэгтэй баг зүүж байна гэж зүүдэлвэл тэр өөртөө найзын ёсоор ханддаг хүнийг хуурахыг хичээж байгааг харуулж байна. Хэрвээ эмэгтэй өөрийн багийг тайлж авч байна, болон бусад хүмүүс ч тэгж байна гэж зүүдэлвэл өөрийгөө бусдад гайхуулах гэсэн чармайлт нь талаар өнгөрнө гэдгийг, өөртөө шүүмжлэлтэй хандаж, даруу төлөв байхыг анхааруулж байна 

 

Байр хөлслөгч

Эмэгтэй хүн гэрт нь хүмүүс хөлсөөр сууж байна гэж зүүдэлвэл ямар нэг зүйлийг нууцлах хэрэгтэй болох ба ингэх нь түүнд хэцүү байх болно. Хэрвээ өрөө хөлслөгчдийн нэг нь төлбөрөө хийлгүйгээр явчихлаа гэвэл түүнд эрчүүдтэй холбогдсон урьдчилан хэлж болшгүй таагүй зүйл тохиолдоно. Гэхдээ суугчдын ядаж ганц нь ч болов хөлсөө төлж байвал удахгүй амжилт ирэх, мөнгө хураахын шинж юм.

Баривчилгаа

Таны нүдэн дээр хүмүүсийг баривчилж байвал азгүйтэхээс болгоомжилсноос бодож санаснаа хийж чадахгүй. Хэрвээ баривчлагдсан хүмүүс эсэргүүиэл үзүүлж байгаа зүүд нь танд эхэлсэн шинэ ажлаа амжилттай дуусгана гэдгийг амлаж байна.

Батлан даалт

Зүүдэндээ батлан даалт хийлгэхийг хүсч байвал таньд гэнэт нилээн ноцтой таагүй зүйл тохиолдож магад. Хэрвээ та өөрөө нэг хүнийг батлан дааж байгаа бол мөн л ойрын үед таагүй явдал тохиолдож нөхцөл байдал нилээн хүндрэхийг хэлж байна. Гэхдээ үр уршиг нь тэгтлээ санаа зовоогоод байхааргүй юм байна.

Библи

Зүүдэндээ библийн судар харвал танд цэвэр, ариун таашаал авах боломж олдоно. Библийн уншлагаас татгалзаж байна гэж зүүдэлвэл та эргэлзээтэй зүйлд татагдах магадлалтай.
Биеэ авч явах байдал, арга барил
Маш эвгүй байдлаар биеэ авч явдаг хүн зүүдлэгдвэл холбоотой ажилладаг хүмүүстэйгээ зохицоогүйгээс ажил хэрэг нурна. Элэгсэг сайхан хүмүүстэй харилцаж байна гэж зүүдэлвэл бодит байдал дээр ажил хэрэг сайн тийш эргэж байгаа нь таныг гайхан баярлуулна


Биеэ угаах
Биеэ угааж байна гэсэн зүүд - та тоо томшгүй олон амрагийн холбоогоороо ичгүүргүй гайхуулж байгаа юм биш үү 

 

Бичгийн хэв

Зүүдэндээ өөрийнхөө бичгийн хэвийг харж, таньж байвал муу санаатай хүн таны үзэл бодлыг өөртөө овжиноор ашиглан ажил албаны нэр хүндийг гутаах гэж оролдоно.


Бичих

Бичиж байна гэж зүүдэлвэл та бараг сүйрэл, үхэлд ч хүргэх алдаа гаргаж болзошгүй. Хүн бичиж байгааг харвал хайр халамж гаргахгүй байна гэсэн шүүмжлэл хүлээн авна. Ямар нэгэн шүүх ажиллагааны үйл яви таны хувьд таагүй өрнөнө. Мэдэхгүй хэл дээр бичигдсэн зүйлийг унших гэж оролдож байвал бодит байдал дээр дайснуудаасаа салъя гэж бодож байвал ажил хэргийн шинэ ажиллагаа зохион байгуулахгүй байх нь зөв.

Бичээс

Зүүдэндээ бичээс харвал удалгүй сайхан мэдээ хүлээж авна. Хөшөөн дээрх бичээсийг уншиж байвал хэн нэгний өвчин таны санааг зовоох болно. Зүүдэндээ өөрөө бичээс бичиж байвал удахгүй хайртай хүнээ алдаж магад.

Булчин, шөрмөс

Булчингаа сайн хөгжсөн байна гэж зүүдэлвэл та дайснуудынхаа муу санааг гэтэлж, тэднийг ялан дийлээд амжилтанд хүрэх юм байна. Хэрвээ булчин чинь сул үлбэгэр байна гэж зүүдэлвэл нилээн итгэлтэй байсан зүйлдээ амжилт олж чадахгүй бололтой. Эмэгтэй хүний хувьд ийм зүүд нь хүнд хүчир ажил, хэрэгиээ шаардлагыг илэрхийлдэг.



Бүрэнхий болох

Харуй бүрий болж байна - энэ зүүд уйтгар, гунигийг илэрхийлжээ Хүч чалал цагаасаа эрт доройтон, итгэл найдвар бөхөх шинжтэй, Ажил хэрэг бүтэлгүйтэж, хүмүүстэй харилцах харилцаанд хүндрэл гарна. Бүх хүч, зоригоо дайчилж чадвал та тэдгээрийг даван туулж чадна.

Газрын зураг
Зүүдэндээ газрын зураг харвал ажил хэрэг завсарлана. Энэ байдалд сэтгэл тавгүйтэх ч завсарлагааны дараа дахин орлого өсч эхэлнэ Газрын зураг хайж байна гэж зүүдэлвэл эргэн тойрны хүмүүсийн сэтгэл дундуур байдал танд шинэ эрч хүчтэй болоход тань нөлөөлж ингэснээрээ эд баялгийн өндөрлөг рүү авирч эхэлнэ. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл нэр төр хичээх явдал нь түүнийг дээд зиндааны хүрээнд ороход нь тусална.

Гар барих
Залуу эмэгтэй нилээн нэр хүндтэй түшмэл, засаг төрийн эрхтэн дархтантай гар барин мэндчилж байна гэж зүүдэлвэл танихгүй хүмүүс түүнд найрсаг хандаж, зугаацаж цэнгэх юм байна. Хэрвээ тэр энэ боломжийг ашиглаж чадвал сайхан найз нөхөдтэй ч болох юм байна. Хүний гарыг барихын тулд дээш сунах хэрэгтэй болбол амьдрал дээр тэр эмэгтэй өрсөлдөөнтэй тулгарна. Хэрвээ тэр бээлийтэй байвал энэхүү саадыг давж чадна. Өөрөөсөө намхан хүнтэй мэндэлж байна гэж зүүдэлвэл таны сайхан сэтгэлтэй, өгөөмөр зантайд хүмүүс таныг хайрлана. Өөрийнхөө гарыг бохир заваан байна гэж зүүдэлвэл бодит байдал дээр зарим найз нөхөд таньд үнэнч ханддаггүйг та ойлгож мэднэ. Өтөлж ядарсан өвгөний гарыг атгаж байна гэж зүүдэлвэл их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчийн үлгэр болно. 

 

Гуйлт

Та хүнээс ямар нэгэн зүйлийг шаргуу гуйж байвал ажил хэр явуулж эхлэх түүнд нь нилээн эд зүйлс шаардагдах юм байна. Нэг тань дээр ирээд хойшлуулшгүй зүйлийг шалан гуйж байвал та ичгүүртэй байдалд орох боловч өөрийнхөө эрч хүч, овсгоо самбаагаа байдлыг эргүүлж чадна. Тухайн хүний гуйлт үндэслэлтэй бол сонгосон мэргэжлээрээ амжилттай урагшлан дэвшинэ.

Даалгавар

Зүүдэндээ даалгавар гүйцэтгэхээр нэг тийш явбал та сэтгэлтэй хүмүүстэй уулзах 6а гэр бүлийн хүмүүс нийцтэй байна. Залуу өөрийгөө хэн нэгэн нь даалгавар өгөөд явуулж байна гэж эсвэл түүний хүслийг нь яаж хүлээж авч байгаатай нь эвлэрэхгүй бол амраг залуу нь түүнээс холдон явж болзошгүйг урьдчилан харуулж баина


Дусал

Дээрээсээ дусаал гоожиж байна гэж зүүдэлвэл өвдөж халуурна. Өвсөн дээр тогтсон дусал нарны туяанд гялтганан байхыг харвал нэр хүнд, эд баялгийг олж чадна гэдгийн илэрхийлэл. Хэрвээ та ганц бие бол удахгүй амьдралынхаа ханьтай учирч нижгэр хурим найр хийнэ

Жагсаал
Зүүдэндээ харвал таны дайснууд таны эсрэг юу ч хийхэд бэлэн байгаагийн шинж. Жаданд оногдож шархдсан байна гэж зүүдэлвэл шүүх буруу дүгнэлт гаргаж, энэ нь таныг бухимдлыг үнэхээр их төрүүлнэ. Жад хугалах- боломжгүй гэж бодсон зүйлдээ хүрч, таны хамгийн сайхан хүсэл мөрөөдөл биеллээ олно. Дайсныхаа шидсэн жаднаас өөрийгөө хамгаалж чадаж байвал ботид байдал дээр та өөрийгөө буруутгасан зүйлийг няцааж өөрийнхөө үнэнч шударгыг харуулж чадна. Жаданд нэвт сүлбэгдсэн баына гэж зүүдэлвэл маш муу. Таны дайснууд хэзээ нэгэн цагт таныг ялсан ялалтаа тэмдэглэнэ. Жад барьсан хүмүүс зүүдэнд харагдах нь таны ашиг сонирхол маш ихээр хөндөгдсөн хоирол амсаж болзошгүйн дохио.


Жирэмслэлт

Эмэгтэй хүн өөрийгөө жирэмсэн байна гэж зүүдэлвэл нөхөртэйгөө аз жаргалтай байж чадахгүй ба хүүхдүүд нь царай муутай байна. Эрд очоогүй онгон бүсгүй ийм зүүд зүүдэлвэл ичгүүртэй явдалд өртөнө. Хэрвээ унтаж байгаа эмэгтэй бодит байдал дээр жирэмсэн бол энэ зүүд тэр хүндрэлгүй сайхан төрж удалгүй хүч чадал нь сэлбэгдэнэ.
гэсэн мэдээ болно.

Жүжиг

Тайзан дээр жүжиг тоглож байхыг зүүдэлвэл алс холын найз нөхөдтэйгээ баяртайгар уулзана. Энэ жүжиг танд уйтгартай санагдаж байвал хүсээгүй зочин ирж, та түүнийг хүлээн авах хэрэгтэй л болно.Түүнчлэн энэ зүүд нь нууц үйлдвэрлэлийг харуулдаг. Зүүдэндээ жүжгийн зохиол бичиж байвал мөнгөний өрөнд орно. Гэхдээ хувь тавилан танд мөнгөний хүндрэлээс гарах сайхан боломж олгоно.


Залбирал

Зүүдэндээ залбирах эсвэл бусад хүмүүсийн залбирахыг харвал танд маш азгүй явдал тохиолдох бөгөөд та маш их үнээр түүнийг даван туулж чадах юм байна. Энэ бол та хүнд хэиүү байдлыг даван туулахын тулд найз нөхдийн дэмжлэг, тусламжийг хүсэх болно гэдгийн дохио юм.

Заль, ов мэх

Зүүдэндээ өөрийгөө их зальтай гэдгийг мэдэрч байвал танд сайн санаатай, амжилтанд хүрсэн хүмүүстэй найз нөхрийн харилиаа холбоогоо хадгалах сайхан хэтийн төлөв харагдаж байна. Зальтай хүмүүстэй нийлж байна гэж зүүдэлвэл таны үйлдэл өөрийн чинь эсрэг хандаж болох ба таны арга дайснуудын чинь хэрэглэгдхүүн болж ч магад.

Зангилаа

Зангилаас харж байна гэж зүүдлэх - дэмий зүйлд маш их санаа зовно. Зүүдэндээ зангилаа зангидах - та бие даасан байдалтай байж, таалагдаагүй хүмүүстэйгээ хамт байхыг зөвшөөрөхгүй.

Зар

Зар өгч байна гэж зүүдэлвэл хэрэгцээгээ хангаж, хөрнгө мөнгө хуваахын тулд та хүнд хүчир биеийн ажил хийх болно. Зар унш- танд сайн сайхныг хүсдэггүй хүмүүс ажил хэрэгт хүндрэл учруулна.


Зарч, тунхагч

Амжилт таныг дагаж байна. Аливаа маргаантай асуудлууд шийдэгдэнэ. Хэрвээ зарч гунигтай байвал эллгэнэлтэй явдал тохиолдох бололтой.

Засвар

Бохирдож заваарсан хувисанд засвар хийж байна гэж зүүдэлвэл та шударга биш загнасан алдаагаа засах гэж оролдовч тэр нь иагаа олоогүй юм болно. Хэрвээ хувцас цэвэр байвал орлогоо хэд дахин өсгөх боломж олдоно. Хэрвээ залуу эмэгтэй ямар нэгэн зүйлд засвар хийж байна гэж зүүдэлвэл өөрийнхөө нөхөрт аль ч талаар нь маш хичээнгүйлэн тусалж чадах юм байна.

Зах зээл

Зах дээр байна гэж зүүдлэх нь ажил хэргийнхээ бүх л хүрээнд маш их идэвх чармайлт гаргаж ариг гамтай байж чадна гэдгийн илэрхийлэл. Зүүдний зах хоосон байвал ажил хэрэг нурж, санаа сэтгэлээр унана, Зах дээр ялзарсан ногоо, муудсан мах байхыг харвал ажил хэрэгтэз алдагдал хүлээнэ. Залуу бүсгүй өөрийгөө зах дээр явж байгаагаар зүүдэлвэл түүний хувь заяа сайн тал руугаа эргэнэ.

Зочид буудал
Сайхан тавилгатай, саруулхан зочид буудал зүүдлэгдвэл эд хөрөнгөтэй, баяр баясгалантай байхын шинж. Эзэн нь өвчтэй, өгөршиж хуучирсан муухай буудалд байна гэж зүүдэлвэл зовлон тохиолдох эсвэл амьдралын гашуун сорилтыг даван туулахыг харуулж байна. Хэрвээ та өөрийгөө буудлын эзэн байна гэж зүүдэлвэл бодит амьдралд нөхцөл байдал сайн тийшээ хандаж, үүнийг ч та өөрийн хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэхэд ашиглана. Зүүдэндээ зочид буудал хайж байвал аз жаргалд хүрэх замд тааралдсан саад тотгорыг та даван туулах хэрэгтэй болно. 

Зээлдүулэх
Хүнд мөнгө зээлдүүлж байна гэж зүүдэлвэл мөнгөний тооцоо хийхэд хүндрэл гарахыг, мөн бусад таагүй зүйл гарч болохыг илэрхийлж байна. Ямар нэгэн эд зүйлс зээлдүүлж байна гэж зүүдэлвэл бусдад өгөөмөр сэтгэлээр туслах чин хүсэл төрөх ба ингэхдээ өөрөө маш их хүч чадалтай болох хэрэгтэйгээ ойлгоно. Эд зүйлс зээлдүүлэхээс татгалзаж байвал та өөрийн ажил хэрэгтээ ихээхэн сонирхолтой болж эхлэх ба тэр ажлыг явуулснаар бусдын хүндлэлийг хүлээж чадах юм байна. Өөр хүн танд мөнгө эсвэл эд хөрөнгө зээлдүүлэх санал тавьж байвал энэ зүүд нь бат бөх нөхөрлөлийн эх тавигдахын зөгнөл болох юм. 

 

Зөвлөгөө

Зөвлөгөө авч байна гэж зүүдлэх нь - таны халдашгүй байдлаа хадгалж, бие даасан байдал, ёс суртхууны өндөр хэмжээнд үнэнч шударга замаар хүрэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлжээ. Хууль зүйн зөвлөгөө авч байна гэж зүүдэлвэл та ажил байдлынхаа хууль дүрмийг сахиж байгаа эсэхэд эргэлзэж эхэлнэ.

Зөвтгөх
Таныг гэмт хэргээс цагаатгаж байвал бодит байдал дээр та үнэ цэнэтэй зүйлийг эзэмших гэж байгаа бөгөөд гэхдээ шүүх дээр нилээн зарга заалхай болох бололтой. Бусад хүмүүсийн гэмийг иайруулж байна гэж зүүдэлвэл наиз нар таны ажил хэрэгт дэмжлэг үзүүлнэ.

Индуүдэх

Зүүдэндээ юм индүүдэх - гэр орон тохилог тухтай байж, ажил хэрэг жигд явагдана. Хэрвээ эмэгтэй хүн индүүнд түлэгдчихлээ гэж зүүдэлвэл өвдөнө эсвэл хардах зүйл гарч болох ба үүнээс болж сэтгэл санаа тогтворгүй байна. Хэрвээ эмэгтэй хүний хувьд индүүдэж байгаа зүйлээ түлчихлээ гэж зүүдэлвэл өрсөлдөгч эмэгтэй гарч ирэн таагүй байдал, хардалт, сэжиглэлтийн эх үүсвэрийг тавина. Хэрвээ индүү дэндүү хүйтэн санагдвал гэр орны уур амьсгал тийм ч таатай бус байхын шинж.

Индэр

Зүүдэндээ индэр харвал уйтгар гуниг, саад тотгорыг илэрхийлнэ. Өөрийгөө индэр дээр зогсож байна гэж зүүдэлвэл өвчин тус

Ирээдүй
Ирээдүйн талаарх зүүд нь танд тооцоогүй тэнэг алхам хийхээс өөрийгөө татаж авахад тусална.

Исгэрэх, шүгэлдэх

Зүүдэндээ исгэрч, шүгэлдэж байхыг сонсвол та маш гунигтай мэдээ авч үүний улмаас зугаа цэнгэлээс татгалзан, төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болно. Зүүдэндээ та өөрөө шүгэлдэн исгэрч байх аваас ямар нэгэн хөгжилтэй явдал тохиолдох ба та тэнд бараг гол дүрд нь тоглох юм байна. Залуу эмэгтэйн хувьд энэ зүүд нь бодлогогүй алхам хийснээсээ болж хүссэндээ хүрч чадахгүй байхыг илтгэдэг байна. Хүмүүс чанга исгэрч байхыг зүүдэндээ сонсвол бусдын зүгээс хүндэтгэлгүй хандаж байгаад таны сэтгэл гонсойно. Энэ зүүд нь найз нөхөртэйгээ муудан, түнжин хагарахын дохио болдог.

Ломбард

Ломбард руу орж байна - энэ зүүднээс сэрэнгүүт л шууд урам хугарах явдал гарна. Ломбарданд эд зүйлс тавьж байна хэмээвээс та эхнэртэйгээ эсвэл хайрттайгаа маргалдах эсвэл ажил хэрэгт чинь таагүй зүйл тохиолдож болзошгүй. Залуу эмэгтэй ломбард руу явж байна хэмээн зүүдэлвээс ухаангүй алхмаасаа болж буруутан болно. Найзыгаа алдсандаа харамсах бололтой. Эд зүйлсээ буцааж авах -алдсан байр сууриа эргүүлэн олж авна. Зүүдэндээ ломбард руу харвал хүньш итгэлийг үл тоомсорлосноор аюулд орно. Таагүй үйл явдалд оролисоноор өөрийн сайн нэр төрөө гутаах болно.

Морин тармуур

Тармуураар өвс хадаж байна гэж зүүдэлвэл бусдад найдсан ажил хэрэг хэзээ ч бүтэхгүй бөгөөд та өөрөө л гардан хийхгүй бол болохгүй юм байна. Хугархай тармуур - өвчин эсвэл ямар нэгэн гайтай явдал таны төлөвлөгөөг баллана. Бусад хүмүүс тармуур бариад ажиллаж байна гэж зүүдэлвэл ажил хэргийн урагштай байдал таныг баярлуулна.


Мөр

Өөрийнхөө нүцгэн мөрийг зүүдэлвэл азтай өөрчлөлт танд амьдралыг шинээр харах хүсэл төрүүлнэ. Таны мөр их ясархаг болсон байна гэж зүүдэлвэл адаар ааштай элдэв маягтай хүний аяыг даган амьдрах юм байна. 

Мөс
Мөс зүүдлэх нь багагүй зовлон бэрхшээл амсахыг илэрхийлдэг. Таныг хамгийн үнэ цэнэтэй ажил үйлсийн хувьд хорлох гэж эсрэг талынхан отож магадгүй. Цэвэр тунгалаг усаар хөвөх мөс зүүдэлвэл хөндлөнгийн хүний атаархлаас болж таны аз жаргалд төгсгөл иржээ. Мөсөн дээгүүр гэлдэрч байна гэж зүүдэлвэл түр зуурын баяр хөөрөөс болж өөрийн тайван байдалд болоод хүндэлэлийг алдаж болзошгүй. Залуу эмэгтэйн хувьд мөсөн дээгүүр явж байна гэж зүүд нь тэр ичгүүрт сонжуурт өртөхөд төө хүрэхгүй зайтай л байна гэдгийг анхааруулж байна.

Наймаа, худалдаа
Зүүдэндээ худалдаа наймааны ажил эрхэлж байвал та ухаалаг байж, мэргэн түргэн сэтгэх боломжийг өөртөө үр дүнтэйгээр ашиглаж чадна. Худалдаа наймааны хэийн төлөв ахиагүй, тааруу байна гэж зүүдэлвэл бодит амьдралд ч үүний адил ажил хэрэгт аюул тулгарах, сэтгэл тавгүйтүүлэх зүйл гарна.

Наймаалцах
Зүүдэндээ наймаалцаж байвал маш их зориглон барьж авсан ажилдаа амжилт олох юм байна. Худалдаа наймаа тийм ч сайн явагдахгүй байна гэж зүүдэлвэл удахгүй таны зүрх сэтгэлийг уйтгар гуниг, харамсал нөмрөн авна.

Найрал дуу
Найрал дуу дуулж байхыг харах – уйтгар гуниг, байнгын сэтгэл хангалуун биш байдлыг арилгах баяртай үйл явдал болно. Залуу эмэгтэйн хувьд өөрийгөө найрал дуучидтай дуулж байна гэж зүүдэлвэл түүнийг эргүүлдэг залуу нь өөр бусдад хэтэрхий анхаарал тавиад байгаад дургүй нь хүрнэ.

Найрал хөгжим
Найрал хөгжим тоглож байна гэж зүүдэлвэл хөгжилтэй цэнгээн болно. Хайрт хүн чинь танд үнэнч байна. Найрал хөгжмийн аялгуу хөгийг сонсож байвал аливаа нөхцөл байдалд энэрэнгүй хэвээр байдаг зан тань бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, хувь заяа таныг ивээсээр байх болно.

Найтаах
Зүүдэндээ найтаах нь удахгүй авах мэдээ таныг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэхийг харуулжээ.
Хүмүүсийн найтаахыг харах, сонсох – зарим нэг хүн таныг залхтал байн байн ирнэ.

Нарс
Зүүдэнд нарс мод үзэгдвэл аливаа ажил үйл амжилтанд эргэлзээгүй хүрнэ гэдгийн баталгаа болдог.
Хатсан нарс мод – эмэгтэй хүний хувьд энэ зүүд нь сэтгэл зовних зүйл, хүнд гарз хохирол тохиолдохыг харуулна.

Нас
Настай холбоотой зүүд таагүй тайлалтай. Өөрийнхөө насны талаар зүүдэлвэл таны зөрүүд, үл бууж өгдөг зан ойр дотны хүмүүсийн уур унтууцлыг хүргэж байдгийг харуулж байна. Хэрвээ залуу эмэгтэй өөрийгөө наснаасаа илүү хөгшинд тооцогдож байна гэж зүүдэлвэл тэр зүй ёсны зарчмаасаа ухарч хөнгөмсөг хүмүүстэй нийлнэ. Дурлалт хүнээ хөгширснөөр зүүдэлвэл түүнд хохирол учирч магад.

Нислэг
Зүүдэндээ хязгааргүй огторгуйн уудмаар нисэж байна гэвэл гэрлэлт, гэр бүлийн амьдрал аз жаргалгүй байхыг илэрхийлнэ. Газарт тун ойрхон нисэж байна гэж зүүдэлвэл өвчин тусах эсвэл хүндрэл бэрхшээлтэй байдал үүсэхийн цондон.
Усны мандал дээгүүр нисэж байна – ус булингартай байвал танд таатай ханддаггүй хүмүүс хорон санаа агуулж байна. Хувийн ажил үйлсдээ анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.
Эвдэрхий балгасан дээгүүр нисэж явна – хармсалтай нь энэ зүүд уй гашуу тохиолдохыг харуулдаг. Ингэж нисэж явахдаа хаа нэгтээ ногоон мод байхыг харвал таагүй байдал тэгтлээ удаан үргэлжлэхгүй.
Нисэж явахдаа нар луу харж байвал – энэ нь таны дэмий л санаа зовж байгааг харуулж байгаа бөгөөд аюул байнга заналхийлж байгаа мэт байсан ч амьдрал тогтуун сайхан хэвээр байна.
Тэнгэрт өндөрт нисэж байхдаа замдаа сараар болон тэнгэрийн бусад эрхсээр дайран өнгөрч байна гэж зүүдэлвэл газар дэлхийд гай зовлон тохиолдоно. Нисэж байхдаа өөртөө хар далавч ургаж гэж зүүдэлвэл сэтгэл маш их гонсойлгох зүйл гарна. Нисэж байгаад унаж байна гэж зүүдлээд гэнэт цочин сэрэхгүй бол маш их зовлон тохиолдоно.
Ногоон дэлхий дээгүүрээ нисэж байхдаа өөртөө цагаан далавч ургажээ гэж зүүдэлвэл ажил хэрэг тань өөдрөг, хайр дурлал аз жаргалаар бялхан байна. Харин хатаж гандсан модон дээгүүр нисэж байна гэж зүүдэлвэл амжилтанд хүрэх замдаа хувь заяаны шалгалт сорилтыг даван туулах хэрэгтэй болох нь дээ. Хэрвээ эмэгтэй хүн өөрийгөө нэг хотоос нөгөө хот руу нисэж байхдаа сүмийн орой дээр буугаад буцаад нисэж байна гэж зүүдэлвэл тэр хайр дурлалаа өөдгүй, хоёр нүүртэй хүмүүсээс хамгаалахын тулд бүхнийг хийх хэрэгтэй болно. Түүнчлэн ийм зүүд нь түүний болоод ойр дотны хүмүүсийнх нь эрүүл мэндэд аюул учирч болзошгүйг харуулдаг. Хэрвээ эмэгтэй нисэж явахдаа буудууллаа гэж зүүдэлвэл түүнд муу санаж явдаг хүмүүс амжилт, сайн сайхан байдалд хүрэх замд нь саад бэрхшээл учруулна.

Нулимс
Зүүдэндээ уйлах – танд зовлон учрах нь.
Уйлж байгаа хүмүүсийг харах – таны уй гашуу бусдын сэтгэлийг эмзэглүүлнэ.

Нуруу
Нүцгэн нуруу зүүдэндээ харах – эрх мэдлээ алдах нигууртай. Тухайн нөхцөлл байдалд зөвлөгөө болон мөнгө өгөх нь аюултай гэдгийг харуулж байна. Энэ зүүд нь ихэвчлэн өвчин тусахыг харуулдаг. Нэгэн этгээд тан руу нуруугаа харуулаад яваад өгч байна гэж зүүдэлвэл атаархал, хардалт нийлээд таны эсрэг довтолж байна.
Өөрийнхөө нурууг харах – энэ зүүд нь танд сайн юм юу ч амлахгүй байна.


Нуур

Залуу эмэгтэйн хувьд тогтуун биш атлаа бохир устай нууранд ганцаараа байна гэж зүүдлэх нь маш олон өөрчлөлт болохыг: өнгөрсөн тэнэг явдалдаа, сайныг санасан хүмүүсийг тоомсорлохгүй байсандаа харамсах юм байна гэдгийг харуулдаг. Хэрвээ ус завийг тань давлан цохиж байна, гэсэн ч эмэгтэй та хүчтэй сэлүүрдэн эрэг хүрч чадаж байвал бодит байдалд таны итгэж байсан зүйл үнэн биш байх ч эцсийн эцэст нэр төр, алдар хүндэд хүрнэ. Түүнчлэн ийм зүүд нь ойр дотны хүмүүсээс өвчилнө гэдгийг харуулдаг. Хэрвээ эмэгтэйн зүүдэнд хос хоёр залуу амьд үлдэхийн төлөө далайн шуургыг сөрөн завиа залуурдан явж байх нь харагдвал түүний найз нарынх нь нэг нь өөдгүй зан гаргах ч эргээд итгэлийг нь авч чадах юм байна.
Тунгалаг устай нуурын тогтуун мандал дээгүүр сэтгэлд тааламжтай ойр дотны хүмүүстэйгээ завиар сэлэн явна гэвэл та төсөөлж байснаараа аз жаргалд хүрч эд баялагтай болно. Нүцгэн хад чулуу, хуурай модоор хүрээлэгдсэн бохир устай нуур зүүдлэгдвэл таны төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Сайхан ногоон эрэгтэй атлаа бохир устай нуур зүүдлэгдвэл таны ёс суртахууны хүч таны хүсэл шуналыг дарж, та эрч хүчээ аюулгүй, найдвартай зам руу ч чиглүүлнэ. Нуур тунгалаг устай ч эрэг хөвөө нь өвс ургамлаар ховор тачир байгаагаар зүүдлэгдвэл тухайн таатай байдал бодлогогүй үйлдлийн улмаас өөрчлөгдөнө. Нуурын тунагалаг усанд өөрийн царайг тольдон байвал таныг баяр хөөр, хайртай найз нар хүлээж байна.
Нуурын толионд навчис тусан харагдана – хайр, аз жаргалыг амсан баярлан баясана. Нуурын учир битүүлэг, аймшигтай амьтад таньд ойртон ирж, тэдний зүгээс танд аюул заналхийлж байвал цаг хугацаа, хүч чадал, эрүүл мэндээ хий хоосон үрсэнээс азгүйтэж, харамсах ба ямар ч амьдралын баяр баясалгүй болж, эргэн ирэхгүй өнгөрсөн үеийнхээ хойноос халаглан, харууслын гашуун дарснаас ханатлаа уух болно.

Нуух
Ямар нэгэн зүйлийг нуух хэрэгтэй болж байна – хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ.
Нуусан зүйлийг олох – сэтгэл хангалуун байдал, баяр хөөр таныг хүлээж байна. Залуу эмэгтэйн хувьд ямар нэгэн зүйл нууж байвал түүний талаар нилээн хов жив яригдах ч нэр хүндэд нь огт халдахгүй.

Нууц
Нууцлаг үйл явдалд орж, хутгалдсан байна гэж зүүдэлвэл хөндлөнгийн хүмүүс тусламж хүсэн танд түвэг учруулна. Энэ зүүд танд үүрэг хариуцлагаа үл тоомсорлож байж магадгүй шүү гэдгийг сануулжээ. Ажил хэрэгт ч хүндрэл гарна. Орчлон хорвоо хэрхэн бүтсэн нууцыг мэдэхийг сонирхож байгаагаар зүүдэлвэл амьдралд тань өөрчлөлт гарах ба энэ нь бүтээлч уур амьсгалыг бүрэлдүүлэн санаа сэтгэлийг өөдрөг болгон, бүтээж туурвих урам зоригийг өгнө.

Нууц түлхүүр, шифр
Нууц түлхүүрээр бичсэн зүйлийг тайлж эсвэл эртний бичгээр бичсэн зүйлийг унших гэж хичээж байгаа зүүд нь дээр үеэс л танд байсан утга зохиолд тэмүүлдэг занг харуулжээ. Их мэдлэг, туршлага хуримтлуулан тухайн салбарт амжилт олохыг энэ зүүд илэрхийлжээ.

Нэмэгдэх өсөх
Ам бүлийн тоо нэмэгдлээ – нэг төлөвлөгөө нуран унах ч харин өөр олон төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ.
Бизнесийн ашиг орлого нэмэгдлээ – та нилэн ноцтой уршигтай байдлыг зохицуулж чадна.

Нэмэх үйлдэл (математик)
Нэмэх үйлдэл хийж бодлого бодож байна – ажил хэрэгт хүндрэл гарч ирж, илэрхий таагүй нөлөө үзүүлж эхлэх ба та түүнийг зохицуулах хэрэгтэй болжээ. Нэмэх үйлдэл хийхдээ алдаа гаргаж байвал та дайснуудынхаа хариу үйлдлийг хийхээс нь өмнө илрүүлэн саатуулж чадна.
Тооны машин дээр нэмэх үйлдэл хийх – хэрэгтэй үед тус болох, дарамт шахалтаас ангижруулах, сүйхээтэй чадалтай холбоотонтой болно.
Тоогоо сайн харахгүй, хэдийн тоо болохыг нь мэдэж чадахгүй байна – алсын хараагүй байж, нөхцөл байдлаа сайн таньж чадаагүйгээс амжилт гаргаж чадахгүй.

Нэхэх
Зүүдэндээ юм нэхэж байвал сайн сайхан байдалд хүрэх гэсэн үнэн их хүсэлд саад болох гэсэн аливаа оролдлогыг та няцааж чадах ажээ. Бусад хүмүүсийн нэхэж байгааг харж байвал бодит байдалд таны заримдаа зүй ёсоор нь үнэлж, ашиглаж чаддаггүй эрүүл саруул, таатай уур амьсгал зонхилно.

Нөлөөлөл
Бусдад нөлөөлөх замаар өндөр амжилт, алдар гавъяанд хүрч байна хэмээн зүүдэлвэл хүсэл мөрөөдөл биелэх ёсгүй байхын, харин өөрийгөө өндөр байр суурьтай байна хэмээн зүүдэлвэл таны төлөвлөгөө гялалзтал бүтэхийн илэрхийлэл. Өндөр албан тушаал байр сууринд байдаг найз нөхдөө зүүдэлвэл таны хамтрагчид тантай бүрэн санал нэг байх ба таагүй зүйл тохиолдохоос зайлсхийж чадах юм байна.


Нөхөөс
Хувцсан дээр нөхөөс байна гэж зүүдэлвэл үүрэг хариуцлагаас мултрах гэхдээ бардам зангаа ч мартах юм байна.
Нөхөөстэй хувцас өмссөн хүмүүс – зовох, дутагдаж гачигдах үе ойрхон ирж байгааг харуулна. Хэрвээ залуу эмэгтэй зүүдэндээ шинэ хавцас нь нөхөөс тавиастай байгааг харвал амьдралын азтай үе ойртон ирж байгааг харуулна. Хэрвээ залуу эмэгтэй зүүдэндээ шинэ хувцас нь нөхөөс тавиастай байгааг харвал амьдралын азтай үе гэж гэж тооцож байсан үедээ таагүй явдалтай учрах бололтой. Хэрвээ эмэгтэй нөхөөсөө халхлах гэж оролдож байвал бодит байдал дээр тэр дурласан хүнээсээ өөрийнхөө муу зан чанарыг нуух гэж хичээх юм байна. Хэрвээ эмэгтэй хүн зүүдэндээ нөхөөс тавьж байна хэмээвээс тэр өөрт таалагдахгүй үүрэг хариуцлага хүлээнэ. Хэрвээ эмэгтэй хүн гэр орныхоо эд зүйлсийг нөхөж сэргээж байна гэж зүүдэлвэл мөнгөний гачаалаас болоод гэр бүл нь ховор тачир амьдарч байгаагийн шинж.

Оёх, шидэх
Эмэгтэй хүн өөрийгөө юм оёж байгаагаар тэр зүүдэлвэл ойворгон зангаасаа болж нилээн таагүй байдалд орж, бэрхшээлтэй тулгарна.

Ойм
Хэрвээ та ойм зүүдэлвэл таагүй мэдрэмж хөгжилтэй өдрийн баяр баяслыг унтраана. Навч гандаж хатсан байвал таны ойр дотны хүн өвдсөн нь танд ихээхэн түвэг удах бололтой.


Онигоо

Онигоо ярьж байна гэж зүүдэлвэл та оюун ухаантай, хөгжилтэй хүмүүсийн хүрээнд байхыг илүүд үзэх ба таны ажил хэрэг өөр шиг чинь найдвартай тогтвортой байна. Эмэгтэй хүн онигоо сонсож байна гэж зүүдэлвэл адал явдал хайсан хөгжилтэй хүмүүсийн хүрээнд орох юм байна.

Оргил, орой
Зүүдэндээ ямар нэг зүйлийн хамгийн өндөр цэг буюу оройг харвал төлөвлөж зорьсон зүйл хүссэнээр цэцэглэн өрнөж, сайн сайхан байдалд хүрэхийн билэгдэл болно. Түүнчлэн найз залуу, бүсгүйгээ зөв сонгохын шинж.
Орлого

Орлого авч, хөрөнгө эзэмшиж байна гэж зүүдэлвэл та хэн нэгнийг хуурч тэгснээрээ найз нөхөд болон гэр бүлийнхэндээ хүндрэл учруулна. Хамаатан садны нэг нь орлого олж байна гэж зүүдлэх нь танд амжилт ирэхийн билэгдэл. Эмэгтэй хүний хувьд орлогоо алдаж байна гэж зүүдлэх нь амьдралд нь сэтгэл гонсойх зүйл гарахын шинж. Таны орлого бага, хүрэлцээгүй байна гэж зүүдлэх нь төрөл садан болон найз нөхөдтэйгээ таарамж муутай байхын дохио. Орлогын өчүүхэн хэсэг нь л танд ноогдож байна хэмээн зүүдэлвэл амжилт түр зуурхан дайраад өнгөрөх ба хүлээж байснаасаа багыг олно.


Ухаан алдах
Ухаан алдан унаж байгаагаар зүүдлэх- гэр бүлийн гишүүн өвчлөх эсвэл таагүй мэдээ сонсох юм байна. Хэрвээ залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл салан палан зангаасаа болж гэмших болно.

Фото зураг

Зүүдэндээ фото зураг харах- таныг хуурна. Амраг залуугийнхаа зургийг авч байна гэж зүүдэлвэл тэр танд тийм ч хайртай биш, зүгээр л сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байна. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хэн нэгний фото зургийг барьж байгаагаар зүүдэлвэл нэгэн этгээдийн нууц үйлдлийг илрүүлнэ. Өөрийнхөө зургийг гаргаж авлаа гэж зүүдэлвэл та өөрөө ч мэдэлгүйгээ өөртөө болон бусдад гай учруулна. 

Хад, цохио
Зүүдэнд хад цохио үзэгдэх- азгүйдэл, эвдрэл, ер нь амьдралын таагүй үе. Том байц хаданд авирч байна- одоогийн байдалдаа сэтгэл хангалуун биш байгааа ба хэн нэгэнтэй тэмцэл хийх хэрэгтэй болно

Хальтраа, гулгаа
Гулгаж байна гэж зүүдлэх- ажил хэрэг бүтэлгүйтэх, дурлаж хайрласан хүн урвахын тэмдэг. Өвс ногоо жигдэрсэн уулын хажуу руу хальтирч байна гэж зүүдэлвэл хэн нэг нь худал амлалт өгөн таныг мэхэлнэ.

Хараал

Өөрийгөө хараал хэлж байгаагаар зүүдэлвэл эхнэр нөхөр, хайртай хосын хооронд хэрүүл маргаан гарна. Бусад хүмүүс хараал тавьж байхыг сонсвол энэ зүүд нь таны найз нөхдийн үнэнч бишийг хэлж өгч байгаа юм. 

Харанхуй
Зугаалж явтал харанхуй боллоо гэж зүүдэлвэл таны эрхлэн явуулж байгаа ямарч ажил бүтэлгүй байна. Харин зугаалга дуусахаас өмнө нар үүлний цаанаас цухуйвал та хүндрэл бэрхшээлтийг туулж чадна. Найзыгаа эсвэл хүүхдээ харанхуйд алдчихаж байна гэж зүүдэлвэл учиргүй уурлаж бухимдсанаас болж буруу алхам хийх болзошгүйг сануулж байна. Ийм зүүд зүүдэлсний дараа таныг бизнест ч тэр, хайр сэтгэлийн асуудал дээр ч тэр сорилт хүлээж байгаа тул өөрийгөө хянаж байх хэрэгтэй юм.

Хардалт
Өөөрийнхөө эхнэрийг хардаж байгаагаар зүүдэлвэл ойрын дотно хүмүүс танд нилээн нөлөөлөх юм байна Хайрт чинь таныг хардаж байвал та өрсөлдөгчийгөө давж чадах юм байна. Хэрвээ эмэгтэй хүн нөхөр нь өөрийг нь булиргартуулах хэрүүл маргаан гарна. Хэрвээ эмэгтэй хүн өөрийнхөө хайртай залууг хардаж байгаагаар зүүдэлвэл тэр залуу нь өөр хүнийг сонирхож байгааг олж мэднэ

Хонгил,туннель
Хонгилоор явж байна гэж зүүдлэх нь- ажил хэргийн тал дээр амраг сэтгэлийн асуудал дээр ч ямар ч сайн зүйлийг харуулахагүй. Хонгилоор таны өмнөөс гал тэрэг ирж байна гэж зүүдэлвэл өвчин тусах эсвэл хийх зүйлээ өөрчлөх болно. Хонгилоор машинтай явах ажил хэргийн байдал сэтгэлд нэг л хүрэхгүй, ийш тийш явах нь таны уур бухимдлыг төрүүлнэ. Туннелийг байгуулж уулыг сэндийлж байгааг харвал азгүйтэж, муу хүмүүсийн хорон санаанд өртөнө. Гэдгийг илэрхийлжээ. Зүүдэндээ туннель рүү ширтэн харах- бараг найдваргүй нөхцөл байдалд та зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй болно.

Хор
Таныг хордуулж байна- энэ зүүд нь муу нөлөөлнөөс зайлсхийх хэрэгтэйг сануулжээ. Бусад хүмүүст хор үйлчилж байгааг харах- санаж бодсоноо өөрчлөөгүйдээ буруутан болох эсвэл таны буруугаас болж хүмүүс зөв замаасаа хазайна. Хэрвээ залуу эмэгтэй зүүдэндээ өрсөлдөгчөө хордуулан, түүнээс салах гэж байвал тэр хайрт хүнээ хэрхэн өөрөөсөө холдуулахгүй байх аргаа мэдэхгүй бйгаа юм байна. Хорыг хажуу тийш нь хаяж байна- зүй бусын зүйлийг гэтлэн давахын тулд хүч чадлаа сэлбэх хэрэгтэй. Өөрөө эсвэл бусад хүмүүсийн гартаа хор барьсан байхыг харвал таагүй зүйл тохиолдоно. Хэрвээ хүүхдүүдээ эсвэл төрөл төрөгсдөө хоронд хордсон байхыг үзвэл үл мэдэх хүч танд гай уршиг тарина. Хэрвээ дайснаа, өрсөлдөгчөө хордсон байхыг үзвэл та бүх саадыг гэтэлж чадна. Та хүнж болон бусад хортой эмийг эмчийн заавраар ууж байна гэж зүүлэлвэл эрсдэлтэй хэрэгт зортглон орох юм байна.

Хохимой толгой, гавал яс
Инээмсэглэн байгаа гавал яс харах- та гэр бүлийн хэрүүл маргаанаас зугтааж чадахгүй. Гавал ясанд гараа хүргэх- ажил хэрэг нурна. Найзынхаа толгойны гавлыг зүүдлэх- таныг түүнээс илүүд үзсэнд өш хонзон санана.Өөоийнхөө гавал ясыг зүүдэлвэл ёс суртхуунгүй загнасандаа дотроо гэмшинэ.


Хөгжим
Хөгжим нь цагаа сайхан өнгөрүүлэхийн шинж тэмдэг болдог. Аялгуу сайхан хөгжим сонсвол санаа сэтгэл тайвширч сайхан болохын шинж. Хаа хамаагүй, зохицолгүй хөгжим сонсогдвол дуулгаваргүй хүүхдүүдтэйгээ эсвэл гэр орныхонтойгоо учраа оролцохгүй байх бололтой.

 

Хөгжөөн цэнгэл
Хөгжилтэй баясгалантай найз нөхөдтэйгөө цэнгэж байна гэж зүүдэлвэл хүүхдүүд өөрсдийгөө зөв авч явж байгаад, ажил хэрэг өөдрөг байгаад сэтгэл тань өөдрөг байна. Хөгжилтэй орчин хүрээнд ялихгүй зөрчилдөөн гарах шинжтэй байвал ирээдүйд баяр ээлжлэн байхын шинж.


Хөдөө тосгон

Өөрийгөө маш сайхан, үржил шимтэй тариан талбайтай, цэвэрхэн гол горхитой, тансаг байшингуудтай газар байна гэж зүүдлэх нь таны оргил цаг ирж байгаагийн билэгдэл. Нөхцөл байдал сайн тийш эргэж та өндөр байр суурь эзлэх ба баян чинээлэг болох боломжтой. Хуурай үржил шимгүй газартай, гэр байшин нь ядуу үзэмж муу бол таны амьдралын түгшүүртэй, зовлонтой зурвас үе ирж байна. Ер нь хөдөө, тосгоны тухай зүүд нь эрүүл мэнд, хангамж сайн байхын шинж тэмдэг болдог. Залуу насаа өнгөрөөсөн хөдөө нутагтаа эргэн очиж байгаагаар зүүдлэх нь гэнэтийн бөгөөд таатай үйл явдал болохыг харуулдаг.

Хөзөр

Хөзөр тоглож байна хэмээн зүүдэлвэл таныг үргэлж ургаш хөтөлж явсан итгэл найдвар биелэл болох цаг иржээ. Бага зэргийн өвчлөл эдгэрнэ. Харин мөрийтэй тоглоом зүүдэлвэл амьдралд хамгийн хэцүү хүндрэл бэрхшээл гарахын тэмдэг. Тоглоод хожигдож байвал дайснуудтай тулгарна, хожиж байвал нилээн их хүч гаргаж байж хуулийн өмнө буруутан болохоос зайлсхийж чадна. Хэрвээ залуу эмэгтэй хайрт хүн ьн хөзөр тоглож байна гэж зүүдэлвэл хайртынхааа үнэнч эсэхэд эргэлзэж эхэлнэ. Дээд зиндааныхны тоглодог газар зүүдлэгдэж алмаз эрдэнэ харвал эд баялагтай болохыг, клубт тоглож байна гэж зүүдэлвэл та дэндүү шаардлагатай өө сэвэрэмтгий хүнтэй суух ба тэр их хөрөнгөө залж авч явахад хэцүү байх болно. Түүнээс гадна та маш сайн тоглож хожиж байвал айлд зочилж очоод тэнд маш таагүй байсан ч та үнэнч нөхөдтэй болж, тэд хүнд хэцүү үед чинь түшиж тулах болно. Хэрвээ нэг өрөгт хожигдож байвал сэтгэл татагдсан холбоо аз жаргал авчрахгүй бөгөөд ажил хэргээ олигтой явуулж чадахгүй бололтой. 

Хөл

Эмэгтэй хүний гоолиг сайхан хөл таалагдаж байна гэж зүүдэлвэл ухаанаа гээж, нэгэн сайхан бүсгүйд хөнгөмсөг зангаар хөл алдах бололтой. Муухай, үзэмжгүй хөл харвал хийж, явуулж байгаа ажил хэрэг ашиггүй байж, найз нөхөд ч уур унтуу хүргэхийн шинж. Шархадсан хөл харвал гарз хохирол тохиолдоно. Хэрвээ өөрийгөө модон хөлтэй байна гэж зүүлэдвэл найз нөхдийнхөө өмнө эвгүй байдалд орно. Хөл яр, сорив болсон байна гэж зүүдлэх нь бусад хүмүүст тусламж үзүүлсээр таны орлого багасаж болохыг харуулж байна. Гурав, түүнээс ч олон хөлтэй болчихсон байна- таны хэлж ярих чинь хийхээсээ ихдээд байгаа юм бишүү. Зүүдэнд хөл танд захирагдахгүй байвал зовлон бэрхшээл заналхийлж байгаагийн дохио. Хэрвээ хөлөө тайруулсан хиймэлд хөлтэй байна гэж зүүдэлвэл та үнээнч хэрэгтэй найз нөхдөө алдаж, гэр орныхоны зүгээс дарамт шахалт үзүүлэх нь таныг тэсвэрлэшгүй байдалд хүргэнэ. Залуу бүсгүй зүүдэндээ өөрийн хөлөөрөө бахархан байвал тэсвэрлэшгүй бардам зангаараа хайрлан хүндэтгэдэг хүнээ өөрөөсөө түлхэн холдуулна. Үсэрхэг хөл гоолиг тэгшхэн, сайхан хэлбэртэй байвал ирээдүй нь гэрэл гэгээтэй, найз нөхөд үнэнч байна. Зүгээр л өөрийнхөө хөлийг харж байвал урам хугарха зүйл гарахыг илгэдэг. Энэ зүүд маш их хүсэл тэмүүлэл, эрч хүчээр байр сууриа бэхжүүл гэдгийг танд хэлж өгч байна. Хөлөө угааж байнга гэж зүүлэлвэл зарим нэг хүмүүсийн заль мэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд саад болж урам зоригийг мохооно. Хөл хөөж, улайжээ- таагүй явдал болохын шинж бөгөөд ичгүүртэй байдалд орж, гэр орныхонтойгоо маргаж, ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй.

Хөршүүд
Хөршүүдээ зүүдлэх- маш их үнэтэй цагаа та утга учиргүй хэрүүл, маргаан хов живэнд хүрнэ. Хэрвээ хөршүүд гунигт автсан эсвэл ууртай дүртэйгээр зүүдэнд харагдах нь таны эргэн тойрны хүмүүстйн хоорондоо нилээн ноцтой зөрчилтэй байгааг илэрхийлнэ.

Хөрөг зураг
Нэгэн сайхан эмэгтэй нь хөрөг зургийг харж байвал таны таашаал авч байгаа зүйл тань шаналан зовлон, урвалтаар бий болсон гэдгийг санаарай. Энэ зүүднйи тайлал нь ийм л байна. Ер нь зүүдэндээ хөрөг зураг харах нь өдөр тутдын амьдрал зөрчилдөөнтэй байхыг илэрхийлдэг.

Хөөгдөх, цөлөгдөх

Ийм зүүд зүүдэлсэн хүнийг гай уршиг дагана. Орон нутгаасаа хөөгдөж байна гэж зүүэлвэл залуугаараа нас барха бололтой. Хүүхдийг хөөж байвал ажил хэргнийн түнш танаас урвана. Энэ зүүдийг сэрэмжлүүлэг хэмээн хүлээн авах хэрэгтэй. Гэхдээ ийм зүд зүүдлэх нь эмэгтэй хүний хувьд сайн тайлалтай. Санаандгүй сайхантай учрах аялалд явах юм байна.

Үүр цайх

Зүүдэндээ үүр цайхыг ажиглаж байх нь ажил хэрэг амжилттай явахын баталгаа бөгөөд гэхдээ үүр цайхөн өмнө та эргэн тойрноо ажиглаж чадахгүй байх ёстой. Энэ зүүд нь амжилт танд ойрхон ирэх үед таагүй явдал гарч болохыг урьдчилан хэлж байна.

Үнс
Зүүдэнд үнс харагдах нь маш гунигтай өөрчлөлт болохын дохио. Тариачин хүний хувьд ургацаа алдаж, худалдаачин хүний хувьд ашиггүй наймаа хийнэ. Эцэг эхчүүд эх захаа алдсан хүүхдийнхээ төлөө санаа зовно.

Өв залгамжлал

Өв хөрөнгө залгамжлан авч байна гэж зүүдэлвэл хүсэл зорилгоо хялбархнаар амжилттай биелүүлж чадна. Ийм зүүд ажлаа сайн гүйцэтгэн маш их таашаал авахыг харуулж байна. Өв залгамжилж авахаасаа хасагдаж байвал энэ зүүд анхааруулга болно: өөрийн амьдралын хэв маягтаа шүүмжлэлтэй хандаарай. Эмэгтэй хүнд ийм зүүд нь тэр хувь заяандаа яаж ч байсан сайнаар нөлөөлөхгүй үйлдэл хийхийг харуулж байна.

Өвдөлт
Ихэвчлэн биеийн байдлаас болж ийм зүүд зүүдэлдэг бөгөөд ямар нэгэн тайлбар хийх шаардлагагүй юм. Зүүдэндээ өвдөлт мэдрэх нь заримдаа азгүй тохиолдлыг даван туулах хэрэгтэй болдгийг харуулдаг билээ. Бусад хүмүүсийн өвдөн шаналж буйг харах нь болзошгүй алдаанаас таныг сэрэмжлүүлж байна.


Өглөг
Өглөг өгч байна гэж зүүдэлвэл ажил хэрэг тэгтлээ сайнгүй, тусламж үзүүлж чадахгүй үед ядуу хүмүүсийн тусламж хүссэн гуйлт сэтгэлийг чинь үнэхээр зовоодгийг харуулж байна. Буяны байгууллагад тусалж байна гэж зүүдэлвэл таны ямар нэг ашигтай зүйл эзэмших эрх чинь маргаантай байна. Таагүй байдал бий болох бөгөөд эрүүл мэнд муудах хандлагатай. Залуу хүмүүсийн хувьд өглөг өгч байна гэж зүүдлэх нь зальтай, хорон санаатай өрсөлдөгчид дургүйг нь хүргэх шинжтэй. Зүүдэндээ өглөг хайрлахыг гуйх эсвэл буяны байгууллагаас тусламж авч байвал олон жилийн нөр их хөдөлмөр, алдаа онооны дараа амжилт хүлээж байна. Ер нь хүмүүст сайн санааны өглөг өгч зүүдлэх нь сайн.

Өглөө
Цэлмэг сайхан өглөө - удахгүй баялагтай болж, амьдралд сэтгэл хангалуун байгаагаа мэдэрнэ.
Бүрхэг өглөө - маш чухал нэг ажилд хамаг цагаа зарцуулна.


Өдөр
Өдөр зүүдэлвэл таны байр байдал мэдэгдэхүйц сайжирна. Түүнчлэн шинэ танилтай ч болж магад. Харин бүрхэг, цаг агаар тааруу өдөр нь гарз хохирол азгүй байдлыг илэрхийлдэг.

Өлсгөлөн

Хэрвээ та өөрийгөө өлсгөлөн байна гэж зүүдэлвэл энэ зүүд нь таны үр ашиггүй ажил хийх, найз нөхдийн дэмжлэггүй байхыг урьдчилан хэлж байна. Хэрвээ бусад хүмүүсийг өлсөж байна гэж зүүдэлвэл танд зовлон тохиолдох ба ажилдаа мөн эргэн тойрны хүмүүст сэтгэл дундуур байна. Заримдаа ийм зүүд нь өвчнийг илэрхийлдэг.
Таны дургүй хүмүүс өлсөж байна гэж зүүдэлвэл сайн – энэ нь та чухал ажил хэрэг дээр тэднийг гүйцэж түрүүлнэ гэсэн үг. Хайрлаж дурласан хүмүүс ийм зүүд зүүдэлвэл таагүй шинжтэй бөгөөд тэдний гэрлэлт аз жаргалгүй байна. Өөрийгөө өлсгөлөнгөөр үхэж байна гэж зүүдэлвээс амжилт олно гэж бодож байсан зүйл гаслантайгаар төгсөнө.

Өргөдөл, хүсэлт
Хүний төлөө өргөдөл гаргах – бодит байдал дээр та хамгийн их хэрэгтэй үедээ тусламж авна.

Өршөөл гуйх
Хийсэн үйлдэлдээ гэмшин өршөөн аврахыг хүсэж байвал ажил хэргийн байдал сэтгэл санааг зовоох боловч эцсийн эцэст бүх зүйл сайхнаар төгсөнө. Нэгэнт буру зүйл хийчихлээ гэж зүүдлэх нь ажил хэргийн будлиантай байдлыг амархан зохицуулж чадахын илэрхийлэл болдог. Өршөөгдөж байна гэж зүүдэлвэл нилээн бүтэлгүйтсэний дараа хувь тавилан таныг дахин ивээхийн илрэл.

Өш хонзон
Зүүдэндээ хүнд өширхөж байна – зохих ёсоор нь удирдаж чадахгүй бол хэрцгий, ёс суртхуунгүй авир чинь танд маш их хор уршгийг авчирч та найз нөхдөө ч алдаж болзошгүйн дохио.

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

null
ДээлтэйӨвөө

Ац гэж юуын ??? ккк

Их монгол

Xexe bi uuruu ats gj sain mdkui bn oo xexe

gunee (зочин)

huuy miniii haisan zuud bish bn

eku (зочин)

hahaha hahahahahahhhahah

Урсогүухидду

чөтгөр зүүдлэвэл яах уу

luna (зочин)

Хүн алж бна гэж зүүдэлбэл яах бол???

Зочин

олон аалз зүүдэлвэл яах вэ

sally (зочин)

найзаа би байнга зүүдээ мандагч тайлж чаддаггүй зүүдэндээ сүүлдээ амьдарч эхэллээ 2 ихэр охинтой байнга уулзана танихгүй байж тэгээд дандаа нисих юм сүүлдээ хаана бүүх хэзээ нисхээ хүртэл захирч сурлаа одоо яах уу туслаа ч тоглоогүй шүү

Onon (зочин)

нисэж байна гэж зүүдлэх чинь сайншдээ хүсэл биелнэ гэдэг гэхдээ ингэж бодитой зүүдлээд байгаа бол тархи толгойны өвчин байж болох юм мэрэгжилийн хүнээс зөвөлгөө авсан дээр байх.

Anxaa (зочин)

bvrged shuwund hazuulj bna ghde tsus garkv yagachgvi bwal yahuu?yu gsn vg yum boloo.bas chocoladtai boow idej bna gj zvvdelwel???heleed ogooroi all

Зочин

хайсан зүйл гарч ирэхгүй байна

саагий (зочин)

uchigdur shunu mash tungalag tsenher ungutei denduu tungalag shan nuur zuudellee......dotor n mash ih hemjeenii tsav tsagaan ungutei baahan zagasnuud bsan. ene zuud yamar utgatain boloo?

гэрэлээ (зочин)

bodnii dawirhai zajilj bna.bas duuren owoolgootoi bna gej zvvdlewel yadiin be.haigaad tiim hajin zvvd bdagui yum sheg baishdee.hariu bejeerei.eswel deerh hayag ruu mail yawuulaarai.guijiin

jokjek_89@yahoo.com (зочин)

zvv utas zvvdleheer yadiin bol, gehdee utas n olon bvr bagts tiim tom tom oyodliin utasnuud baidag shdee teriig, bas uuriiguu vhej ba gj zvvdleheer yadiin bol uurlaad l zvrh maani zogsjihson tegej zvvdellee. hariu

mimi (зочин)

so so yum bhiin engin had chuluu zam ntr zvdelwel yadin be ene talar tailbar bdgv yumu?

eewriika (зочин)

SAIXAN SEGSIITLEE SEXSDEj bna gj bi dandaa zvvdeldeg tgxeer yaxii ai nzaa sexsiitlee xvchendvvlxvv mnvv mon bol zvvd mine bieleesee xaxaxa vben bolno

anna (зочин)

hahaha ninii zvvd gahai zvvdellee ymar ve

Zolzaya (зочин)

my haisan yum oldohgvi bn. chono, nohoi zyydleh ymar bdag yum boloo

altu_unku (зочин)

ямар нүдэнд төвөгтэй өнгө вэ энэ сайт

Даваа ввэ (зочин)

сүнстэй учирч байна гэж зүүдэлвэл яах

Зочин

оршуулагыг газар очиж юм авч байна гэж зүүдэлвэл яадаг юм бол

Хосоо (зочин)

Шүд унаж байна гэж зүүдлэвэл яадаг юм бэ

syrax (зочин)

hvvhed vrchilj abch baina gej zvvdelbel yaadgiin heleed uguuch ene rvv heleed uguuch gohacking_33@yahoo.com

сарантуяа (зочин)

биений юм ирж байна гэж зүүдэлвэл яадаг юм бол мэйлрүү хариу өгөөч

зүүдээ хайсан хүн (зочин)

секс хийж байхад сүнс намайг хараад байна гэж зүүдэлбэл яадын бол хаяг руу минь явуулаач

solongoo (зочин)

uuriin hvvhdee vhej baina fej zvvdelbel yah ve 2 udaa zvvdellee

bja (зочин)

баас зүүдэлбэл яадаг юм бэ

bja (зочин)

баас зүүдлэх

Bja-d (зочин)

Baas zuudelwel bayjdiin shde xxe

Зочин (зочин)

Би дандаа зүүдээ мандаг. Нэгэн зүүдний утгыг олохгүй байна. Бодит хоосон хоёрын хоородын ялгааг ол гэж зүүдэлээ.Зүүд минь ингэж хариулж байна. Гараа тохойгоор нь нуглаад цохиод үз. Тохойн чинээ долгоон үүснэ. Үүнийг хэлж байгаа юм гэв. Тайлбарлаад өгөөч.

Me (зочин)

Za ochigdor shono aria l zuud zuudellee burhaduud minii urf suujiihiin teed saxiusan tengertee uulzlaa teed nadad neg um tushaaxiin amitanii max buu id gej bhiin teed humuusd taraa gj bn gj zuudeldeg er ni shono bolgon l burhan diwaajin buur naran dr bn gj zuudlex bolloo ene odoo boduul sain zuud bhdaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)